МОНГОЛ, ЯПОНЫ ГХЯ-ДЫН ЭЭЛЖИТ СТРАТЕГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалт 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо болно.
Стратегийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, японы талаас Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нар ахалж оролцоно.







