ХҮҮХДҮҮД НҮБ-ЫН ДҮРМИЙГ МОНГОЛ БИЧГЭЭР ҮЙЛДЭВ
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсоны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн монгол бичгийн шилдэг уран бичээч хүүхдүүд нэгэн хүсэл, зорилгын дор нэгдэн НҮБ-ын Дүрмийг Монгол Улсын түүхэнд анх удаа уран бичлэгээр урлан бүтээж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра-д хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.