ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ КИПР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НИКОС ХРИСТОДУЛИДЕСТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Кипр Улсын Гадаад хэргийн сайд Никос Христодулидес-тай уулзаж, хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.












