МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 9 дүгээр сарын 22-ны өдөр үг хэлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, сайн засаглал, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, КОВИД-19 цар тахлын хор уршиг, түүнийг даван туулах талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.