НИЙГЭМД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ҮҮРГИЙГ ОНЦЛОВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 3 дугаар хорооны энэ 10 дугаар сарын 5-ны хуралдаанаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах асуудлыг авч хэлэлцлээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 3 дугаар хорооны энэ 10 дугаар сарын 5-ны хуралдаанаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах асуудлыг авч хэлэлцлээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий шүүмжлэлд олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үг хэлэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 2 дугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ 10 сарын 2-ны өдөр эхэлж, олон улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах арга зам, нэн буурай хөгжилтэй, арлын жижиг болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг хэрхэн даван туулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Энэ 10 дугаар сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 3 дугаар хорооны хуралдаанаар нийгмийн хөгжлийн асуудлуудыг авч хэлэлцлээ.
Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид дэлхийн нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал, ололт амжилтыг дүгнэн, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах арга замын талаар санал солилцов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы үеэр энэ 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх НҮБ-ын өндөр түвшний уулзалт боллоо.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Шамшад Ахтартай 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын төв байранд уулзаж, эдийн засаг, нийгэм, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.К.Утойкаману-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр болов.