НЬЮ-ЙОРКТ ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр буюу Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Австрали, Бразил, Израйл, Канад, Катар, Люксембург, Монгол, БНСУ, Польш, ИБУИНВУ, Сингапур, Энэтхэг, Япон улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын холбоо, "Inclusion International", Даун синдром интернэшнл ТББ-аас хамтран НҮБ-ын Төв байранд олон улсын бага хурал зохион байгуулав.