ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ
Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэдийг цахимаар бүртгэж эхэллээ.
Бүртгэлд идэвхтэй хамрагдаж, эрхээ эдэлцгээе!
Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэдийг цахимаар бүртгэж эхэллээ.
Бүртгэлд идэвхтэй хамрагдаж, эрхээ эдэлцгээе!
Энэ 9 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын төв байранд “Завсрын ертөнц – Энэ мөчид” сэдэвт уран зураг, баримлын хосолсон үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэхүү үзэсгэлэн нь Монголын уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, уран төсөөллийг нийтэд танилцуулахаас гадна хүн, нийгмийн харилцаа, тэдгээрийн уялдаа холбоог илтгэн харуулсныг онцлон тэмдэглээд, уран бүтээлч А.Очирболд, Ц.Ган-Эрдэнэ нарт ажлын амжилт хүсэв.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Нью-Йорк хотноо ажиллах үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертэй энэ 7 дугаар сарын 18-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ 7 дугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Нью-Йорк хотноо болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2018 оны чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс, Армен, Коломби болон Швейцар Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Тогтвортой, гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоохын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 7 дугаар сарын 16-нд зохион байгуулав.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт Нью-Йорк хотноо энэ 7 дугаар сарын 16-нд эхэллээ.
Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ололт амжилт, сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар эрчим хүч, ус, цөлжилт, гамшгийн эрсдэл, хот байгуулалтын талаарх тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг тусгайлан хэлэлцэж, сайд нарын тунхаглалыг батлах юм.
Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын төв байранд Хоршооллыг дэмжих хороо, Аргентин Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “Олон улсын хоршооллын өдөр: Тогтвортой нийгмийг хоршооллож цогцлоох нь” сэдвээрх өндөр түвшний хэлэлцүүлэг хамтран зохион байгууллаа.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах зорилгоор “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллагуудын дунд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Нэг. Зорилго
Солонгос дахь Монголын Залуучуудын Холбооноос залуучуудын бизнес санал санаачилга, түүний орчин нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар “YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2018” бизнес–хөдөлмөрийн форумыг 2018 оны 6 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
НҮБ-ын ЕА-н 54 дүгээр чуулганы 54/115 тоот тогтоолын хүрээнд Тайландын Вант Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын БТГ-аас жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр “Бурхан багшийн дүйчин” өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг НҮБ-ын төв байранд зохион байгуулдаг.
Энэ жилийн арга хэмжээнд Бутан, Энэтхэг, Солонгос, Норвеги, Япон, Непал, Бангладеш, ОХУ, Унгар зэрэг нийт 19 улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид оролцож, эл өдрийг өөрийн улсад хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар танилцуулж, үг хэлэв.