МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ НҮБ-ЫН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН КОМИССЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ
АНУ-ын Нью-Йорк хотноо энэ 11 дүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32 дугаар бүгд хуралдааны үеэр болсон Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүний сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ялалт байгууллаа.