НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛАВ
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрийн хооронд Монгол Улсад ажиллав. Тэрбээр ажлын урьдчилсан дүнгээ Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөлд 12 дугаар сарын 8-ны өдөр танилцуулав.











