United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД ӨНДӨР ТҮВШИНД ХУРАЛДАВ

Monday, 28 September 2015

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хүрээнд 9 дүгээр сарын 28-ны өдөр “Дэлхийн боломжуудад далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг холбох нь” сэдвээр болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Өндөр түвшний чуулга уулзалтад оролцож, үг хэллээ.

НҮБ-ЫН КОНВЕНЦИЙГ СОЁРХОН БАТАЛСАН ТУХАЙ БАТЛАМЖ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛАВ

Monday, 28 September 2015

Монгол Улсын Их Хурлаас "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол", "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийг тус тус соёрхон баталж, хууль гаргасан билээ. Конвенцийн дагуу соёрхон баталсан улсын Батламж жуух бичгийг НҮБ-д хүргүүлэх ёстой бөгөөд ийнхүү Батламж жуух бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа конвенци хүчин төгөлдөр үйлчилдэг.

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ИТАЛИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Monday, 28 September 2015

Энэ 9 дүгээр сарын 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилонитой уулзав.

ХАРИУЦЛАГА БОЛ БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦӨМ

Monday, 28 September 2015

9 дүгээр сарын 27-ны өдөр “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвчилсэн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэв.  Энэхүү сэдэвчилсэн хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг батлах Дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй зургаан сэдэвчилсэн уулзалтын нэг юм.

Дугуй ширээний уулзалтыг БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет Хериа нар хамтран даргалав.

ACCOUNTABILITY IS AT THE HEART OF OUR ACTION

Monday, 28 September 2015

On 27 September H.E. Mr. Elbegdorj Tsakhia, President of Mongolia, attended and delivered a statement at the Interactive Dialogue on Building effective, accountable and inclusive institutions to achieve sustainable development”. The interactive dialogue was one of the six dialogues that were organized as part of the United Nations Summit for the Adoption of the 2030 Agenda for Sustainable Development.

PRESIDENT OF MONGOLIA PARTICIPATED AT “GLOBAL LEADERS’ MEETING ON GENDER EQUALITY AND WOMEN’S EMPOWEMENT"

Monday, 28 September 2015

On 27 September, the President of Mongolia participated at “Global Leaders’ Meeting on Gender Equality and Women’s Empowerment: A Commitment to Action”.  

UN Women and the People’s Republic of China co-hosted this landmark event in conjunction with the UN Summit on the post-2015 development framework and as part of the 20th Anniversary commemoration of the Beijing Declaration and Platform for Action.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛААРХ ДЭЛХИЙН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Sunday, 27 September 2015

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жендерийн эрх тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлаар амлалт авах дэлхийн удирдагчдын уулзалтад оролцов.

Энэхүү арга хэмжээг 1995 онд БНХАУ-д болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас баталсан Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны төлөвлөгөөний 20 жилийн ой, мөн 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн хөтөлбөрт зориулж НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага, БНХАУ-аас хамтран зохион байгуулсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЧИЛАЛЫН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОН ҮГ ХЭЛЭВ

Saturday, 26 September 2015

            2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн болон Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс, Ботсвана Улстай хамтран зохион байгуулсан "Тогтвортой хөгжилд ард иргэдийн оролцоог хангах" нь сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлэв.  

PRESIDENT TS.ELBEGDORJ PARTICIPATED AT THE HIGH-LEVEL DEMOCRACY SIDE EVENT

Saturday, 26 September 2015

 On September 26th, President of Mongolia Ts. Elbegdorj participated and delivered a speech in the High-Level Side Event on the occasion of the United Nations Sustainable Development Summit 2015 entitled "Engaging people for sustainable development: Accountability, transparency and participation" which was co-organized by International Institute for Democracy and Electoral Assistance (International IDEA), Mongolia, Switzerland, and Botswana.