United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД НҮБ-ЫН 6 ДУГААР ХОРООНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Friday, 16 October 2015

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 6 дугаар хорооны хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхэлсэн бөгөөд Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд энэ хорооны хуралдаан дээр хэлсэн үгэндээ Монгол Улс олон улсын терроризмын ямар ч хэлбэр, төрөл, хэн ч ямар ч зорилгоор үйлдсэн байсан ч олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа үйлдэл гэж үзэж, ямарч нөхцөлд зөвтгөх аргагүй гэж онцоллоо. Тэрбээр терроризмтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, терроризмтэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэв.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын гишүүн улсуудад хандаж, терроризмтэй тэмцэх олон улсын хүчин чармайлтын чиглэлээр гарсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэхэд идэвхтэй, тодорхой алхамуудыг хийхийг уриалав. Тэрээр зэвсгийн наймааны урсгалтай холбоотой мэдээллийг харилцан солилцох явдлыг эрчимжүүлэх замаар хамтран ажиллах, үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд хүчин чармайлтаа харилцан зохицуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэв.