United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ЕА-Н 70 ДУГААР ЧУУЛГАНЫ ХОЁРДУГААР ХОРООНД ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХООЛ ТЭЖЭЭЛИЙН АСУУДЛУУДААР ҮГ ХЭЛЭВ

Date: 
Monday, 02 November 2015

2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргээд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны бүгд хуралдаанд оролцож, хөдөөгийн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудлуудаар үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ Тогтвортой хөгжлийн зорилтууд нь өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын бүхий л хэлбэрийг 2030 он гэхэд устгаж, хангалттай, тэжээллэг хоол хүнсээр бүгдийг хангагдсан байхаар батлагдсаныг тэмдэглээд “Өлсгөлөнг устгах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол тэжээлийн чанарыг сайжруулах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих” тухай Тогтвортой хөгжлийн 2 дахь зорилтын ач холбогдлыг онцлов.  

Элчин сайд С.Сүхболд цааш нь хөдөө аж ахуйн хөгжил болоод хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд Монгол Улсын Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгч ирснийг дурдаж, энэ чиглэлээрх Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр