United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД НҮБ-ЫН 70 ДУГААР ЧУУЛГАНЫ 2 ДУГААР ХОРООНЫ ХУРАЛД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААР ҮГ ХЭЛЭВ

Date: 
Tuesday, 20 October 2015

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын 70 дугаар чуулганы 2 дугаар хорооны хуралд тогтвортой хөгжлийн асуудлаар үг хэлэв. Тэрбээр Монгол Улс нь тогтвортой хөгжлийн төлөө тууштай үйл ажиллагаа явуулж буйг онцолж, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан зарим үр дүнг тоо баримтаар дурдав.  Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн өндөр өсөлттэй байсан хэдий ч ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудал хэвээр байгааг тэмдэглээд тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, цөлжилт газрын доройтолтой тэмцэх, усны нөөцийг хамгаалах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг асуудалд анхаарал хандуулж байгаагаа онцлов.

Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт үндэсний тайланг саяхан гаргаж хүргүүлсэн бөгөөд Парисын хурлын үр дүнгээс тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилт ихээхэн хамааралтай болгохыг онцлов.