United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Date: 
Thursday, 11 June 2026

Нью-Йорк хотноо 2026 оны 6 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 19 дүгээр бага хурал “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 20 жил - ололт амжилтаа тэмдэглэн бататгаж, хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд хэрэгжилтийн дараагийн шатны чиг хандлагыг тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж байна.

Бага хурлын 6 дугаар сарын 11-ний өдрийн Ерөнхий хэлэлцүүлгийн үеэр манай улсын төлөөлөгч үг хэлэв. Тэрбээр Монгол Улс 2023 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороотой хийсэн хэлэлцүүлгийн мөрөөр хорооноос өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх 2025-2031 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хууль эрх зүйн шинэчлэл хийх, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн бүхий л хүрээний оролцоог хангах боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг тэмдэглэж, сонгуулийн хууль тогтоомжид оруулсан өөрчлөлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн төлөөлөл, манлайллыг хангах чиглэлд гарсан ахиц дэвшил болохыг танилцуулав.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах чиглэлээр ололт амжилт гарч байгаагийн зэрэгцээ алслагдсан болон хөдөө орон нутагт хүртээмжтэй үйлчилгээг өргөжүүлэх, бие даан амьдрахад үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлэх, нийгмийн бүрэн оролцоог хангах, хүртээмжтэй дэд бүтцийг сайжруулах, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг сорилтууд байсаар байгааг онцлов.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр