United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛС НҮБ-Д БҮРЭН ЭРХТ ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНИЙ 61 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Date: 
Thursday, 27 October 2022

Өнөөдөр Монгол Улс албан ёсоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын эгнээнд нэгдсэн өдөр тохиож байна. Монгол Улс анх Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө анх гаргаж байсан ч гишүүнээр албан ёсоор элссэн хугацаа нь 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх гишүүн орон болж бүртгүүлсэн юм.

Манай улс НҮБ-аас хэрэгжүүлж ирсэн цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан.

Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 оноос оролцож эхэлсэн бөгөөд энэ онд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жил тохиож байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын 12 энхийг сахиулах ажиллагаанд 20 мянга гаруй цэнхэр дуулгатнаа илгээн үүрэг гүйцэтгүүлсэн бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч топ 24 дэх орон болсон байна.

Нью-Йорк, БТГ

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр