United Nations Welcome to the United Nations. It's your world.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын ЕНБД-ын Энхийг сахиулах ажиллагаа эрхэлсэн орлогч Жён Пиер Лакроутай цахим уулзалт хийв

Date: 
Tuesday, 15 June 2021

2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын ЕНБД-ын Энхийг сахиулах ажиллагаа эрхэлсэн орлогч Жён Пиер Лакроутай цахим уулзалт хийв.

Уулзалтаар Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын ЕНБД-ын орлогч Жён Пиер Лакроуд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээг уламжилав.  Мөн тэрээр Монгол Улсын гадаад бодлогод олон талт харилцаа, ялангуяа НҮБ-тай хэрэгжүүлж байгаа харилцаа хамтын ажиллагаа чухал байх суурь эзэлдгийг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын ЭСА-н дахь оролцооны талаар товч мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааг талаар санал солилцов.

НҮБ-ын ЕНБД-ын орлогч Жён Пиер Лакроу Монгол Улсын энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлтэд бид сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлж, ялангуяа Өмнөд Суданд ажиллах үеэр Монголын цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй танилцах, цэргийн алба хаагчидтай уулзах завшаан тохиосон тухайгаа мэдээлэв. Монгол Улсын энхийг сахиулагчдын сахилга бат, зохион байгуулалт сайтай, зөв хандлагатай, даалгасан үүргийг өндөр түвшинд гүйцэтгэдэг, итгэл бүхий, мэргэжлийн байдлыг НҮБ-ын ЭАГ болон Өмнөд Судан дахь ажиллагааны удирдлагын хэмжээнд үргэлж магтан сайшааж байдаг тухай тэрээр  мэдэгдэв.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР