United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Date: 
Thursday, 26 March 2020

1. УОК-ийн шийдвэрээр 4 сарын 2-нд Сөүл, 4 сарын 3-нд Токио хотруу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нислэгт БНСУ болон Япон Улсад суугаа ЭСЯ-нд бүртгэлтэй иргэд багтах аж. Дараагийн нислэгийн асуудал тодормогц жич мэдээлэх болно.

Монгол Улсын иргэд нутаг буцах зорилгоор АНУ-аас БНХАУ, БНСУ болон Япон Улс руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Цааш нисэх нислэгийн тийзгүйгээс манай иргэд дамжин өнгөрөх нисэх онгоцны буудалд гацсан 3 тохиолдол гараад байна.

БНХАУ 3 дугаар сарын 28-ны 00.00 цагаас гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан ба энэ нь БНХАУ-аар дамжин өнгөрөх  иргэдэд мөн хамаарч байна.

Монгол Улсын иргэд АНУ-аас буцах замдаа БНСУ-д 30 хоног хүртэл, Японд 3 хоног хүртэл дамжин өнгөрөх боломжтой байдаг ч цааш нисэх тийзгүй бол БНСУ/Япон Улс хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа. Харин Япон/БНСУ-д зорчих визтэй АНУ-аас ирж буй зорчигчид Япон/БНСУ-д өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдаж байгаа болно.

2. Америкийн Монгол эмч нарын холбооноос коронавирусын тархалт болон эрүүл мэндийн бусад асуудлаар АНУ дахь монгол иргэддээ аргазүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх зэргээр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-тай хамтарч ажиллаж байна. Монгол иргэд тус холбоотой 312 972 5084 утсаар болон Фэйсбүүк хуудсаар нь дамжуулан холбогдож, оршин суугаа муж дахь эрүүл мэндийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой байна.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР