United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Date: 
Wednesday, 25 March 2020

Өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 25-ны байдлаар шинэ төрлийн COVID-19 вирусийн тархалтын статистик дараах байдалтай байна:

 

Муж улс

Халдвар авсан

Нас барсан

Эдгэрсэн

Нью - Йорк

30811 (+5146)

285 (+14)

0

Нью - Жерси

3675 

62 (+ 18)

0

Массачусетс

1159

11

0

 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж мужийн захирагч Эндрю Куомо 3 дугаар сарын 22-ны 20.00 цагаас хөл хорио (lock down) тогтоох захирамж гаргаж буйгаа 3 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн.

Хөл хорионы хүрээнд – мужийн хэмжээнд хүнсний дэлгүүр, эмийн сан, угаалга, шатахуун түгээх газар, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үйл ажиллагаа явуулж, зоогийн газарууд зөвхөн хүргэх үйлчилгээ үзүүлэх, бусад зайлшгүй биеэр байх шаардлагаггүй (non-essential) төрийн болон хувийн хэвшлийн ажилтнууд гэрээсээ ажиллана. Хөл хорио хэрэгжиж эхэлснээр олон нийтийн цуглаан, үзүүлбэр явагдахгүй, шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварлах аливаа нөхцөлийг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч байна. Мөн хөл хорио хэрэгжиж эхлэх өдөрөөс цагдаагийн албан хаагчид сануулах арга хэмжээ хот даяар явуулж эхлэлсэн.

Энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр АНУ-ын Конгресс Families First Coronavirus Response Act батлаж, улмаар шинэ төрлийн титэм виурсийн оношилгоог үнэгүй хийхээр зохицуулсан. 

Мерилэнд, Массачусетс, Невада, Нью-Йорк, Род Айланд, Вашингтон муж улсад жилийн дундаас эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломж бүхий “special enrollment periods” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Энэ оны 3 дугаар сарын 13-нд АНУ-ын иргэний харьяатын асуудал эрхлэх алба (USCIS) -наас шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвартай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэд нийтийн хураамжийн дүрэмд (Publig charge rule) хамаарахгүй гэдгийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн харьяалал болон төлбөрийн чадвараас үл хамааран шинэ төрлийн вирусийн халдвартай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй юм. Энэ нь харьяатын асуудалд нөлөөлөхгүй. 

Нью-Йорк хотын хувьд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж төлбөрийн чадваргүй, бага болон өндөр настай иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, байх газаргүй, орон гэргүй болох эрсдэлтэй иргэдэд шаардлагатай тусламжийг үзүүлж эхэлсэн. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж байрны түрээсийн төлбөрөө төлөх чадваргүй болсон иргэд Нью-Йорк хотын холбогдох байгууллагад хандахыг зөвлөж байгаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://access.nyc.gov/coronavirus-covid-19-updates/ холбоосоос үзнэ үү.

Иргэн Та  Монгол Улсын онцгой Комиссын шийдвэр, Засгийн газраас авч буй арга хэмжээ болон холбогдох бусад мэдээллийг:

1.    nema.gov.mn

2.    consul.mn

3.    mongolianembassy.us

4.    un.int/Mongolia

цахим хаянаас авч байна уу.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР