United Nations Welcome to the United Nations. It's your world.

БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Date: 
Thursday, 22 September 2016

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той Нью-Йорк хотноо уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа урьдын адил хөгжүүлэхээ илэрхийлэхийн хамт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, аливаа маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх манай улсын байр суурийг нотлов.

Талууд түүнчлэн Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын 10 дугаар хуралдааныг ирэх 2017 онд Улаанбаатар хотноо хийх талаар санал солилцов.