United Nations Welcome to the United Nations. It's your world.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД ЕА-Н 70 ДУГААР ЧУУЛГАНЫ ХОЁРДУГААР ХОРООНД МАКРОЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛААР ҮГ ХЭЛЭВ

Date: 
Thursday, 29 October 2015

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны бүгд хуралдаанд оролцож, макро эдийн засгийн бодлогын асуудлуудаар үг хэлэв.

Сүүлийн 10 гаруй жил манай уул уурхайн салбарт тогтвортой өсөлт гарсан ч экспортын цөөн тооны бүтээгдэхүүнээс хамааралтай, олон улсын зах зээлийн үнийн өсөлт бууралтад илүү эмзэг байсныг Элчин сайд С.Сүхболд танилцуулаад олон улсын зах зээлийн интеграчлалд хамрагдаж, үр ашгийг дээшлүүлэх замаар эдийн засгаа солонгоруулах нь Засгийн газрын тэргүүлэх зорилт болж байгааг онцлов.

Тэрбээр цааш нь гадаад өр огцом өсч, ДНБ-ин 58,3 хувьд хүрээд буйг тайлбарлаж, НҮБ-ын ЕА-н тогтоолоор байгуулагдсан Өрийн тогтолцоог шинэчлэх механизмын асуудлаарх Түр хорооны үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэв.         

НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр