United Nations Welcome to the United Nations. It's your world.

АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭХЭД ГИШҮҮН УЛС ОРОНТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

Date: 
Friday, 23 September 2016

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс тус нийгэмлэгийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалагч орны хувьд өнгөрсөн 8 дугаар сард “Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдэвт Ардчиллын форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд, тус нийгэмлэгийн Ардчиллын боловсролын асуудлаарх Ажлын хэсгийг хамтран даргалагч улсын хувьд ардчиллын боловсролыг түгээх чиглэлээр гишүүн улсуудтай идэвхтэй хамтран ажиллахыг нотлов. 

Хуралдааны үеэр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн гишүүнээр Аргентин улсыг элсүүлснийг албан ёсоор зарлав. Тус нийгэмлэгийг 2015-2017 онд АНУ даргалаж байгаа бөгөөд ирэх 2017 онд АОХН-ийн Сайд нарын 9 дүгээр уулзалт Вашингтон хотноо болно.