Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр тус Байнгын Төлөөлөгчийн Газарт урьдчилан бүртгүүлж, нэрс нь баталгаажсан иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 5 дугаар сарын 31-ний Даваа гарагийн 07:00-22:00 цагийн хооронд БТГ-ын байранд авна.
Байнгын Төлөөлөгчийн газрын хаяг:
6 E 77th Street, New York, NY 10075
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсаас Нэгдсэн Үндэснтний Байгууллагын дэргэд суугаа БТГ-ын сонгуулийн салбар комисст 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтад оролцохоор бүртгүүлсэн Иргэн та Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ доорх холбоосоор нэвтэрч шалгана уу.
https://docs.google.com/spreadsheets/d/1D9rQvnb3pr9DqVaSfQ_hBxibbNiSr2giiZmuWPJodE4/edit?usp=sharing
Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцоно уу.
Жич: Сонгогчид сонгуулийн өдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорттайгаа ирж саналаа өгнө.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БТГ ДАХЬ
СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС