United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 48 ДУГААР ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Wednesday, 15 April 2015

Нью-Йорк хотод 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын ЭЗНЗ-ийн Хүн ам, хөгжлийн комиссын 48 дугаар чуулган болж байна. "Бидний хүсч буй ирээдүйг цогцлоох нь: Хүн амын асуудлыг Тогтвортой хөгжил болон 2015 оноос хойших хөгжлийн зорилтод нэгтгэх нь" үндсэн сэдвийн доор болж буй 48 дугаар чуулганы "Хүн амын асуудлаарх үндэсний шилдэг туршлага"  сэдэвт ерөнхий хэлэлцүүлэг дээр Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа үг хэлж 1994 онд Кайр хотноо болсон Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын Үйл ажиллагааны төлөвлөгөө, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын олсон ололт амжилтыг танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн ам хөгжлийн бодлогын өөрчлөлт, эрх зүй ба байгууламжийн орчны шинэчлэл, эрүүл мэнд, залуучууд, ахмад зэрэг хүн амын тодорхой бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагааны талаар танилцуулж, 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудад анхаарах сорилт бэрхшээлүүдийн талаар дурдлаа.