БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЛЭЭ
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн энэ 6 дугаар сарын 17-ны өдөр болсон “Эмэгтэйчүүдийн оролцоотойгоор энх тайвныг цогцлоох асуудал: Эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх замаар мөргөлдөөнөөс гарах нь” сэдэвт нээлттэй хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож үг хэлэв.













