United Nations Welcome to the United Nations. It's your world.

БҮГД НАЙРАМДАХ КАМЕРУН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООЛОО

Date: 
Friday, 03 April 2015

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Камерун Улстай 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Камерун Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Мишел Томмо Монте нар гарын үсэг зурав.         

Бүгд Найрамдах Камерун Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлж, энэ нь хоёр улсын үр бүтээлтэй харилцаанд нэн чухал гэж талууд үзэв.