FOREIGN MINISTER L.PUREVSUREN MEETS DUTCH AMBASSADOR RONALD KELLER




Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассотой Төрийн ордонд уулзав.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Итали Улс /БНИУ/-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзав.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ Монгол Улсын Их Хурал, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцохоор өнөөдөр /2016.04.18/ хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо 2016 оны 4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

“Монгол Улсын хөгжилд иргэн бүрийн оролцоо” сэдвээрх уулзалт-үдийн зоогийг Нью-Йорк орчим бизнесийн салбарт ажиллаж буй монголчуудад зориулан 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.
Тус уулзалт-үдийн зоогт Bank of America, IBM, Global Infrastructure Partners, Ernst and Young зэрэг олон улсад нэр хүнд бүхий санхүү, бизнесийн байгууллага хийгээд компаниудад ажилладаг монгол иргэд оролцов.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг өнөөдөр Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзлаа. Дотнын найз, найрсаг андын хувьд түүнийг ийнхүү гэр өргөөндөө хүлээн авч, халуун дотноор ярилцаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд зочноо хүндэлдэг монгол заншлаар хөөрөг барин мэнд мэдэв.