ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ ӨНДӨР ТҮВШНИЙ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ



Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Сөүл хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Хон Ён Пё болон албаны хүмүүс угтан авч хүндэт харуулын цэрэг жагсан хүндэтгэл үзүүлэв.


Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/ Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчдийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзав.

President of Mongolia, Tsakhiagiin Elbegdorj will pay an official visit to the Republic of Korea at the invitation of Park Geun-hye, President of the Republic of Korea, on 18-20 May 2016.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Норвегийн Вант Улсын АСЕМ-ын Ахлах албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч Яанник Гратрудыг Гадаад хэргийн яаманд өнөөдөр хүлээн авч уулзав.

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал бөгөөд АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Гуннар Вигандыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Испанийн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамны Номхон далай, Зүүн Өмнөд Азийн орнууд болон Филиппин Улсын асуудал хариуцсан газрын дэд захирал Эмило Дэ Мигуэл Калабаг хүлээн авч уулзав.