НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцож буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы дарга Питр Томсонтой 9 дүгээр сарын 23-нд НҮБ-ын Төв байранд уулзав.
Уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд хэрэгжүүлэх боломжит арга хэмжээ, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов.