МОНГОЛ УЛС АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛАА ХӨӨРГӨХӨӨР ТӨЛӨВЛӨЖ БУЙГ ОНЦЛОВ
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дугаар чуулганы Дөрөвдүгээр хорооны “Сансрын уудмыг энхийг зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаанд оролцон үг хэлэв.