ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЕАБХАБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТОМАС ГРЕМИНГЕРТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 27-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол, ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид кибер аюулгүй байдал, мөнгө угаах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, Бишкек дэх ЕАБХАБ-ын академид оюутан сургах зэрэг чиглэлд хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.










