“ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧ Б.БУДЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон Б.Буджаргалыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг шалгасан энэхүү нээлттэй холын зайн гүйлтийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсанд баяр хүргэж, амжилт хүслээ.










