БНИУ-ЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЬЕТРО ГРАССО АЕПТ-ИЙН 9 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫН БУУХИАГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ДАМЖУУЛАН ӨГЧ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭВ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Итали Улс /БНИУ/-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзав.