УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ИРЛЭЭ
Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад ирлээ. Түүний айлчлал 2016 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.