“MODEL UN” ЖИШИГ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 55 жил, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран үндэсний их, дээд сургуулиудын оюутан, залуусын дунд Мини НҮБ (жишиг НҮБ) арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуугав.






