“ВИЗ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АСУУДЛААР ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮНДЭСНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
“Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин“ сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-наас Монголын Хуульчдын холбоотой хамтран 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий прокурорын газар, Австрали, АНУ, Казахстан, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Унгар, Энэтхэг, Франц, Япон зэрэг орны Улаанбаатар дахь ЭСЯ-ны дипломатууд оролцов.