МОНГОЛ УЛС НҮБ-ЫН СТАТИСТИКИЙН КОМИССЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Удирдлагын сегментийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс 2027-2030 онд НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр ажиллахаар сонгогдов.
Манай улс тус комиссын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож байгаа бөгөөд олон улсын статистикийн бодлого, стандарт, арга зүйн хөгжлийг тодорхойлох үйл явцад идэвхтэй хувь нэмрээ оруулах боломж дахин бүрдэж байна.













