United Nations Welcome to the United Nations. It's your world.

Монгол сурагчид НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зочлов

Date: 
Wednesday, 05 April 2023

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчдийн газарт 4 сарын 2-ны өдөр Лос Анжелес хотод амьдран суудаг ахлах сургуулийн монгол сурагчид эцэг, эхийн төлөөллийн хамт зочлов.

Эдгээр хүүхдүүд хаврын амралтаараа НҮБ болон дэлхийн шилдэг их сургуулиудтай танилцах зорилгоор Бостон, Нью-Йорк хотуудаар аялж яваа ажээ. Тэд мөн аялах явцдаа  Монгол орноо сурталчлах, өөрийн үндэсний түүх, соёлын талаар мэдлэг олж авах зорилготой тул НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт саатсан юм.

Байнгын төлөөлөгчийн газрын ажилтнууд сурагчдыг хүлээн авч Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, НҮБ-ын хүрээн дэх монголын санаачилгууд, мөн өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулав.