ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.СҮХБОЛД НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ
Энэ 1 дүгээр сарын 9-10-нд болсон “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь: НҮБ-ын Дүрмийг чандлан мөрдөх нь” сэдэвт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үг хэллээ.










