ДУНДАЖ ОРЛОГОТОЙ ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
Дундаж орлоготой орнуудын хөгжлийн асуудлаарх НҮБ-ын өндөр түвшний уулзалт 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нью-Йорк хотноо болов. Дэлхийн банкны аргачлалаар өдгөө 100 гаруй улс дундаж орлоготойд тооцогдож байгаа бөгөөд эдгээр улсад дэлхийн нийт хүн амын 75 хувь нь амьдарч байна.












