ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН 77-ГИЙН БҮЛГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ НЬЮ-ЙОРК ХОТНОО БОЛОВ
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 48 дахь удаагийн уулзалт 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо болов.
Уулзалтыг Бүлгийн дарга Уганда Улсын Гадаад хэргийн сайд А.Одонго удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Янг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар нээж үг хэлэв.












