МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД
АНУ-ын Миннеаполис хотын цагдаагийн ажилтн
АНУ-ын Миннеаполис хотын цагдаагийн ажилтн
Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр “COVID-19”-ийн лавлах төвтэй шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах “Шуурхай 119” мобайл аппликэшныг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрэгт нислэгт хамрагдах иргэд Сөүлд 24 цагаас дээш хугацаагаар транзит хийх бол тус БТГ-т мэдэгдэнэ үү. Та бүхний анхааралд БНСУ-ын Хууль зүйн яамны мэдэгдлийг хүргэж байна.
Нью-Йорк хотын захиргаа Нээлттэй нийгэм сантай хамтран Нью-Йорк хотод ажиллаж амьдарч буй цагаач иргэдэд тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг тус хотын дарга Билл де Блазио өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэв.
2020 оны 3 дугаар сарын 27-ны байдлаар АНУ-ын хэмжээнд нийт 103,873 (+18,508) хүн коронавирусын халдвар тогтоогдсоны 40 гаруй хувь нь Нью-Йорк мужид байна. Нью-Йорк мужийн нас барсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан мужийн хэмжээнд 30,000 амьсгалын аппаратанд холбогдсон ор авах шаардлагатай байгааг мужийн захирагч Э.Куомо өдөр бүрийн хэвлэлийн хурлаараа илэрхийлж, холбооны Засаг захиргаанаас 20,000 орыг нэмэлтээр өгөх хүсэлт гаргаж байна. Нью-Йорк орчимд вирусын тархалтыг хүснэгтээр үзүүлэв.
1. УОК-ийн шийдвэрээр 4 сарын 2-нд Сөүл, 4 сарын 3-нд Токио хотруу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нислэгт БНСУ болон Япон Улсад суугаа ЭСЯ-нд бүртгэлтэй иргэд багтах аж. Дараагийн нислэгийн асуудал тодормогц жич мэдээлэх болно.
Монгол Улсын иргэд нутаг буцах зорилгоор АНУ-аас БНХАУ, БНСУ болон Япон Улс руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Цааш нисэх нислэгийн тийзгүйгээс манай иргэд дамжин өнгөрөх нисэх онгоцны буудалд гацсан 3 тохиолдол гараад байна.
Өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 25-ны байдлаар шинэ төрлийн COVID-19 вирусийн тархалтын статистик дараах байдалтай байна:
|
Муж улс |
Халдвар авсан |
Нас барсан |
Эдгэрсэн |
|
Нью - Йорк |
30811 (+5146) |
285 (+14) |
0 |
Энэ оны 3 дугаар сарын 17-ны өдөр Европын Холбооны гишүүн улсуудын тэргүүн нар коронавирусын дэгдэлтийг хязгаарлах зорилгоор Шенгений бүсийн хилийг 30 хоногийн хугацаатай хаах талаар мэдэгдсэн.
Шенгений бүсийн хилийн хоригийн үйлчлэх хүрээ болон хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.
https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/76221/covid-19-temporary-restriction-non-essential-travel-eu_en
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл,
2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл,
Шинэ төрлийн коронавируст халдвар (Covid-19) дэлхий даяар болон Нью-Йорк мужид эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн вирусын тархалт намжтал гадаадад оршин сууж буй Монгол Улсын иргэн консулын үйлчилгээ зайлшгүй авах шаардлага гарсан тохиолдолд баталгаат шуудангаар болон цахимаар үйлчилгээ үзүүлэх тухай Монгол Улсын онцгой комиссын шийдвэр гарсан.