United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

UNCCD COP17| DAY 5: Хамтын ажиллагаа, бүтээлч гарцууд болон ирээдүйн найдвартай түншлэл

Saturday, 22 August 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний долоо хоногт нийт төлөөлөгчид нягт хамтын ажиллагаа, асуудлыг шийдвэрлэх бүтээлч санал санаачилга гаргаж байв. Хэлэлцүүлэг нэгдсэн хуралдаанаас гадна асуудал тус бүрээр гарах шийдвэрүүдийн төслийг боловсруулах яриа хэлэлцээгээр үргэлжлэв.

UNCCD COP 17 | DAY4 : Иргэний нийгмийн оролцоо, бэлчээр ба малчдын тогтвортой менежмент

Thursday, 20 August 2026

 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын дөрөв дэх өдөр иргэний нийгмийн оролцоо бүхий нээлттэй яриа хэлцээ өрнөж, бэлчээрийн менежмент, элс ба шороон шуурга, шинжлэх ухаан ба бодлогын уялдааг хангах зэрэг олон асуудлаар хэлэлцүүлэг явагдав.

1. COP-ын бүгд хуралдаан

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ӨМНӨД АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС АГНУУР, БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙД БЕРНИС СВАРТСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Wednesday, 19 August 2026

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Дарга (President) Б.Батцэцэг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ойн аж ахуй, загас агнуур, байгаль орчны дэд сайд Бернис Свартсыг энэ 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

UNCCD COP17-ЫН НЭЭЛТТЭЙ ЯРИА ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЭХНИЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Wednesday, 19 August 2026

Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) хүрээнд конвенцын оролцогч Талууд болон иргэний нийгмийн хооронд хийгддэг Нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан энэ 8 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

UNCCD COP17 | DAY3 : Хөрсөө хамгаалж, ирээдүйгээ бүтээх шийдлүүд

Wednesday, 19 August 2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын гурав дахь өдөр шинжлэх ухаан, технологийн ололтыг бодлого, практикт нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилтийн шинэ боломжийг эрэлхийлэх, шилжилт хөдөлгөөн, газар эзэмших эрх болон хувийн хэвшлийн оролцоог бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө.

UNCCD COP17-ЫН ТОВЧООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Tuesday, 18 August 2026

Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд COP17-ын Товчооны анхдугаар хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр боллоо.

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17)-ЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

Monday, 17 August 2026

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо албан ёсоор нээлтээ хийлээ. Тус бага хурал 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” (“Restoring Land. Restoring Hope.”) сэдвийн дор болох юм.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Д.АМАРСАНАА НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ХОРООНЫ 2027-2030 ОНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ

Friday, 26 June 2026

НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (Committee on the CEDAW)-ны 2027-2030 оны гишүүний сонгууль Нью-Йорк хотноо 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Уг сонгуульд Монгол Улс жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаагийн нэрийг дэвшүүлэн ажиллав.

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН НЭЭЛТТЭЙ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЛЭЭ

Wednesday, 17 June 2026

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн энэ 6 дугаар сарын 17-ны өдөр болсон “Эмэгтэйчүүдийн оролцоотойгоор энх тайвныг цогцлоох асуудал: Эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх замаар мөргөлдөөнөөс гарах нь” сэдэвт нээлттэй хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож үг хэлэв.

МЭДЭЭЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Wednesday, 17 June 2026

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэлийн явцын талаар Нью-Йорк дахь НҮБ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчдөд мэдээлэл өгөх арга хэмжээг НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.