МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Д.АМАРСАНАА НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ХОРООНЫ 2027-2030 ОНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (Committee on the CEDAW)-ны 2027-2030 оны гишүүний сонгууль Нью-Йорк хотноо 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Уг сонгуульд Монгол Улс жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаагийн нэрийг дэвшүүлэн ажиллав.












