НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ДӨРӨВДҮГЭЭР ХОРООНЫ ХУРАЛДААНД МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОЖ БАЙНА
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо энэ 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Гантулга Ерөнхий санал шүүмжлэлийн 11 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанд оролцож, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.












