United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Wednesday, 18 July 2018

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Нью-Йорк хотноо ажиллах үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертэй энэ 7 дугаар сарын 18-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТЕРРЕСТЭЙ УУЛЗАВ

Tuesday, 17 July 2018

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ 7 дугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

Monday, 16 July 2018

Нью-Йорк хотноо болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2018 оны чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс, Армен, Коломби болон Швейцар Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран  “Тогтвортой, гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоохын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 7 дугаар сарын 16-нд зохион байгуулав.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ УЛС ТӨРИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Monday, 16 July 2018

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт Нью-Йорк хотноо энэ 7 дугаар сарын 16-нд эхэллээ.

Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ололт амжилт, сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар эрчим хүч, ус, цөлжилт, гамшгийн эрсдэл, хот байгуулалтын талаарх тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг тусгайлан хэлэлцэж, сайд нарын тунхаглалыг батлах юм.

ХОРШООЛЛЫН АСУУДЛААРХ ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Thursday, 05 July 2018

Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын төв байранд Хоршооллыг дэмжих хороо, Аргентин Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “Олон улсын хоршооллын өдөр: Тогтвортой нийгмийг хоршооллож цогцлоох нь” сэдвээрх өндөр түвшний хэлэлцүүлэг хамтран зохион байгууллаа.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”

Tuesday, 19 June 2018

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах зорилгоор “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллагуудын дунд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Нэг. Зорилго

“YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2018”

Thursday, 14 June 2018

Солонгос дахь Монголын Залуучуудын Холбооноос залуучуудын бизнес санал санаачилга, түүний орчин нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар “YOUTH MNG SUMMIT IN SEOUL 2018” бизнес–хөдөлмөрийн форумыг 2018 оны 6 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Tuesday, 01 May 2018

НҮБ-ын ЕА-н 54 дүгээр чуулганы 54/115 тоот тогтоолын хүрээнд Тайландын Вант Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын БТГ-аас жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр “Бурхан багшийн дүйчин” өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг НҮБ-ын төв байранд зохион байгуулдаг.

Энэ жилийн арга хэмжээнд Бутан, Энэтхэг, Солонгос, Норвеги, Япон, Непал, Бангладеш, ОХУ, Унгар зэрэг нийт 19 улсын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид оролцож, эл өдрийг өөрийн улсад хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар танилцуулж, үг хэлэв.

“ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧ Б.БУДЖАРГАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Tuesday, 01 May 2018

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Өөрийгөө ялах” нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон Б.Буджаргалыг хүлээн авч уулзав. 

Уулзалтаар Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг шалгасан энэхүү нээлттэй холын зайн гүйлтийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсанд баяр хүргэж, амжилт хүслээ.

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН ХОХИРОЛ 2030 ОНД 160 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

Monday, 23 April 2018

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Нью-Йорк хотноо энэ оны 4 дүгээр сарын 24-нд “Ази, Номхон далайн бүсэд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн шинэлэг санхүүжилт” сэдэвт арга хэмжээг НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран зохион байгуулав.

Арга хэмжээнд Ази, Номхон далайн улс орнуудын бодлого боловсруулагчид, хөгжлийн болон санхүүгийн стратегичид, хувийн хэвшлийнхэн зэрэг 60 гаруй төлөөлөгч оролцож, байгалийн гамшгийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн санхүүгийн механизмийн талаар санал солилцлоо.