United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Monday, 16 April 2018

Энэ 4 дүгээр сарын 16-нд НҮБ-ын төв байранд Хүний эрхийн дээд комиссарын газар (ХЭДКГ)-аас зохион байгуулсан “Хүн бүрт нээлттэй, ижил тэгш сургалт ба ялгаварлан гадуурхдаггүй, сурч боловсрох эрх” (Inclusive and Equitable Learning and the Right to Education for All without Discrimination) сэдэвт хэлэлцүүлэгт Норвеги, Өмнөд Африк, Перу, Эквадор, Монгол Улсаас  НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ УС – ОЛОН УЛСЫН АРВАН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2018-2028” СЭДЭВТ ӨНДӨР ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Saturday, 24 March 2018

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч А.Гуамарал 2018 оны 3 дугаар сарын 24-нд “Тогтвортой хөгжлийн төлөөх ус – Олон улсын арван жилийн үйл ажиллагаа 2018-2028” сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд оролцож, усны асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг танилцуулж, үг хэлэв.

НЬЮ-ЙОРК ОРЧМЫН АХМАДУУДДАА ЗОРИУЛСАН XVII ЖАРНЫ “ТИЙН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Saturday, 24 February 2018

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас 2018 оны 2 дугаар сарын 24-нд Нью-Йорк болон Нью Жерси хотод орчимд амьдарч буй ахмадууддаа зориулан XVII жарны “ТИЙН УНЖЛАГАТ” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нийт хүрэлцэн ирсэн ахмадууддаа ирж буй шороон нохой жилийн мэндийг дэвшүүлж золгон, гарын бэлэг гардуулав.

 

ХОРШООЛЛЫН АСУУДЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Thursday, 08 February 2018

Энэ 2 дугаар сарын 1-ний өдөр НҮБ-ын төв байранд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “Хоршоолол: ядуурлыг арилгах хүн төвтэй стратегийг хөгжүүлэх нь” сэдвээрх өндөр түвшний уулзалтыг үдийн зоог хэлбэрээр Хоршооллыг дэмжих хороотой хамтран зохион байгууллаа.

НЬЮ-ЙОРК ОРЧМЫН АХМАДУУДДАА ЗОРИУЛСАН САР ШИНИЙН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

Wednesday, 07 February 2018

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Нью-Йорк орчмын ахмадууддаа зориулсан XVII жарны “ТИЙН УНЖЛАГАТ” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын хүндэтгэлийн арга хэмжээг 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 13.00 цагт зохион байгуулах тул Нью-Йорк орчмын ахмадууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.​

SUSTAINABLE MOBILITY FOR ALL (SUM4ALL) САНААЧЛАГЫН ТЭЭВРИЙН КОНСОРЦИУМД ОРОЛЦОВ

Wednesday, 10 January 2018

Дэлхийн банкны Sustainable Mobility for All (SuM4All) санаачлагын Тээврийн консорциумын 4 дэх удаагийн уулзалт энэ оны 1 дүгээр сарын 10-нд Вашингтон хотноо зохион байгуулагдаж, Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд илтгэгчээр оролцож, тогтвортой хөдөлгөөний зорилтуудын чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. 

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Wednesday, 03 January 2018

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхгүй тул зөвхөн шинээр захиалж авахыг үүгээр мэдэгдэж байна

ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ ДАЛАЙД ДАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Wednesday, 18 October 2017

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хоёрдугаар хороо далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын өмнө тулгарч буй бэрхшээл, хүндрэлийн талаар хэлэлцэв.

ХҮНИЙ ЭРХИЙН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Wednesday, 18 October 2017

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы 3 дугаар хорооны хуралдаанаар хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцлээ.

ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖИЛ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Tuesday, 17 October 2017

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хоёрдугаар хороо 10 дугаар сарын 16-нд буюу “Дэлхийн хүнсний өдөр” хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв.