United Nations Welcome to the United Nations. It's your world.

SUSTAINABLE MOBILITY FOR ALL (SUM4ALL) САНААЧЛАГЫН ТЭЭВРИЙН КОНСОРЦИУМД ОРОЛЦОВ

Date: 
Wednesday, 10 January 2018

Дэлхийн банкны Sustainable Mobility for All (SuM4All) санаачлагын Тээврийн консорциумын 4 дэх удаагийн уулзалт энэ оны 1 дүгээр сарын 10-нд Вашингтон хотноо зохион байгуулагдаж, Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд илтгэгчээр оролцож, тогтвортой хөдөлгөөний зорилтуудын чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. 

Дэлхийн банкнаас санаачилсан Sustainable Mobility for All (SuM4All) санаачлагын Тээврийн консорциумын уулзалтаар тус санаачлагаас дэвшүүлсэн тогтвортой хөдөлгөөний төлөөх үйл ажиллагааг танилцуулах, эдгээр зорилтод хүрэх үйл ажиллагааны замын зураглалыг боловсруулах хүрээнд түүний зорилго, бүтэц, хэлбэр, техникийн эх үүсвэр, хугацаа зэргийг тоймлох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд санаачлагын гишүүн 48 байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо. 

Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Монгол Засгийн газраас зам, тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг тогтвортой хөдөлгөөний 4 чиглэлээр танилцуулав. 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр