ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН ЗӨВЛӨЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
Нью-Йорк хотноо 2016 оны 2 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд НҮБ-ийн Эдийн засаг Нийгмийн Зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт "Тогтвортой хөгжлийн 2030 төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд залуучуудын хувь нэмэр" сэдвийн доор болж байна. Чуулга уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд залуучуудын үүрэг, оролцооны арга хэлбэрээс гадна залуучууд хоорондоо олон нийтийн мэдээлэл, харилцаа (social media зэрэг)-ны хэрэгслээр дамжуулан харилцан туршлагаа солилцох боломжийг хэлэлцэнэ.