United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

НҮБ-ЫН ОРЛОГЧ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИЗИМУ НАКАМИЦУ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР ИЛТГЭЛ ТАВИВ

Monday, 19 June 2023

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Сургууль дээр судлаачид болоод оюутан залууст зориулан ‘Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд’ сэдвээр илтгэл тавив.

Илтгэлд Монгол Улсын Их Сургуулийн 50 орчим оюутан, судлаачид оролцож, сонирхсон асуултандаа хариулт авлаа.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 8 ДУГААР БАГА ХУРАЛ

Thursday, 15 June 2023

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг дэвшүүлж ирсэн. Улмаар 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг (Ulaanbaatar Dialogue Initiative on Northeast Asian Security) эхлүүлэх санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгаар Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, зогсонги байгаа асуудлуудыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэх гарцыг нээхийг зорьсон.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ “УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 8 ДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Thursday, 15 June 2023

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурал өнөөдрөөс эхэллээ. Тус бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Франц, Казахстан, Филиппин, Турк,  АНУ, Вьетнам зэрэг орнуудын төлөөлөгчид, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Шадар сайд Ч.Хүрэлбаатар “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ын хүрээнд зохион байгуулсан симпозиумд оролцов

Friday, 21 April 2023

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалтын үеэр буюу 4 дүгээр сарын 19-ний өдөр “Даян дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээний шинэ ахиц дэвшил, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг д

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Friday, 21 April 2023

Нью-Йорк хотноо 2023 оны 4 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн хооронд “Хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Даян дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийг урагшлуулах тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААРХ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

Tuesday, 18 April 2023

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үг хэлэв.

Монгол сурагчид НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зочлов

Wednesday, 05 April 2023

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчдийн газарт 4 сарын 2-ны өдөр Лос Анжелес хотод амьдран суудаг ахлах сургуулийн монгол сурагчид

НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган хуралдаж байна

Thursday, 02 March 2023

Нью-Йорк хотноо 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Статистикийн комиссын <