United Nations Welcome to the United Nations. It's your world.

“MODEL UN” ЖИШИГ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Date: 
Saturday, 19 November 2016

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 55 жил, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран үндэсний их, дээд сургуулиудын оюутан, залуусын дунд Мини НҮБ (жишиг НҮБ) арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуугав.

Уг арга хэмжээнд МУИС-ийн ОУХНУС, Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг үндэсний их, дээд сургуулиудын 150 гаруй оюутан, залуус оролцож, мэдлэг боловсрол, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Арга хэмжээний нээлтийн ажиллагаанд НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Транкман, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг, МУИС-ийн ОУХНУС-ийн захирал С.Баттулга нар оролцож, оюутан залууст хандан үг хэлэв.